https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Орос-Монгол орнуудын хамтын ажиллагаа-2016” бизнес форум
2016.11.02
Эдийн засаг, Худалдаа

Монгол, Оросын бизнес форум болов

Монгол Оросын  бизнес форумыг Новосибирск хотод аравдугаар сарын 27-30-нд зохион байгуулагдлаа.

Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болох бизнес форумаар хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг ОХУ-ын зах зээлд гаргах төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах аж.

Уг бизнес форумыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хороо болон Новосибирск хотын даргын “Ажлын алба” зэрэг байгууллага зохион байгуулж буйг онцолсон юм.

Энэ удаагийн бизнес форум нь уул уурхай, хөдөө, аж ахуй, газар тариалан, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам гүүр, аялал жуулчлал, барилга гэсэн үндсэн салбар хуралдаанаар өрнөж, бизнесийн тодорхой гэрээ хэлцлүүдийг байгуулах боломжийг бүрдүүлэх ажээ.

ШИНЭ МЭДЭЭ