МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.11.22
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 ангилалд орж буурав

Манай улсын эдийн засаг тун тааруухан байна. Сэхээнээс гарах гэж засгийн газар хичээж байгаа ч муу мэдээ ар араасаа цувсаар байгаа юмаа. Өнөөдөр өглөө олон улсын агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж САА1 ангилалд орууллаа.  

Энэ бол санхүүгийн чадамж муу эрсдэл өндөр гэдэг ангилал юм. Ийм тохиолдолд томоохон компаниуд хөрөнгө оруулалт оруулахаас татгалзаж бонд болон бусад байдлаар хөрөнгө босгоход хүндрэл үүсч байна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө Чингис бонд гаргахад манай улсын эдийн засаг ББ буюу богино хугацаанд эдийн засаг нь тогтвортой ч ирээдүйд тогтворгүй гэсэн ангилалд багтаж байсан юм.

Манай улсын зээлжих зэрэглэл өмнөх дөрвөн жилд буюу Чингис бонд  авах үеийнхээс хоёр шатлал буурч САА1 ангилалд орсон байгаа нь зээлжих зэрэглэлийн доороосоо гурав дахь ангилал юм. Энэ ангилалд орсон улс орны эдийн засаг нь туйлын эмзэг санхүүгийн чадамж муу эрсдэл маш өндөр гэсэн тодорхойлолттой. Одоо үүнээсээ нэг зэрэглэл буурахад өндөр эрсдэл бүхий санхүүгийн чадамжгүй болоход ойрхон сэргэх магадлал бага гэсэн ангилалд орохоор болжээ.

Монгол улсын зээлжих зэрэглэл ийнхүү буурсан шалтгаан нь эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн. Өр үүссэнээс үүдэлтэй. Монгол улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан үйлдвэрлэгч орон биш байгаа нь эдийн засагт санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгож улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болж байна. Зээлжих зэрэглэл буурсан, эдийн засгийн уналтын талаар гишүүд ийн хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ