2019.08.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголд анх удаа мэргэжлийн эрх олгох бодибилдингийн олон улсын тэмцээн амжилттай зохиогдлоо
Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн энэ сарын 24-нд боллоо.
Тэмцээнд 30 гаруй орны тамирчин оролцож, 13 ангиллаар аваргууд тодрон “IFBB Pro Card” үнэмлэхийн эзэн боллоо. Бодибилдинг, фитнесийн тамирчид PRO CARD-ийн эзэн болсноор Mr. Olympia-д оролцох эрхтэй болно. Тус тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг,фитнессийн нэрт тамирчин БНСУ-ын Чул Сүний хүндэт зочноор оролцсон юм.
Тэмцээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон, Биеийн тамир спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа
2019.12.05
1000 ахмад багшийн "Дурсамж уулзалт" боллоо
2019.09.30
БСШУСЯ-ны “ЧКА” өдөрлөг
2019.09.30
3000 гаруй залуус өглөөний дасгал хийлээ
2019.09.27