МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа
2019.12.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсрол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаатай холбоо бүхий хууль ёсны ашгийг хамгаалах зорилгоор 2 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулж, хамтран ажилладаг. 

Энэ хүрээнд 2020-2020 онд хамтран хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаагаа тусгасан хэлэцээрийн төслийг боловсруулж 2019 оны 12 дуггаар сарын 04-ний өдөр хэлэлцэн төслийг санал нэгтэй баталлаа. Хэлэлцээрийн төсөлд цалин, хөлс, хөдөлмөрийн норм, норматив, нөхцөл, зохион байгуулалт, төсөв, санхүү, ажилтны нийгмийн хамгаалал зэрэг асуудлууд тусгагдсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ