Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 51 дүгээр сургуулийн нээлтэд оролцож баяр хүргэлээ
Есдүгээр сарын 1 нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн нээлтэд оролцлоо.
Тус сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад хүндэт зочид, сурагч багачууд эцэг эхчүүд оролцож, хичээлийн жилийн анхны мөнгөн хонхыг жингэнүүллээ.
Хичээлийн жилийг нээж Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “51 дүгээр сургууль бол төрөлх сургууль минь юм. Надад хичээл зааж байсан ахмад багш нараас минь одоо ч эндээ ажиллаж байгааг харахад бахархалтай сайхан байна. Шинэ дүрэмт хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд энэ л сургуулийн босгоор алхаж байсан маань саяхан мэт тод санагдаж байна. 1973 онд байгуулагдсан 51 дүгээр сургуулиас олон алдартан, урлаг спортын авьяастан төрөн гарсан шүү. Ирээдүйд эх орноо авч явах эрхэм бяцхан сурагч дүү нартаа эрдмийн ихийг өвөрлөн хичээл номондоо шамдан амжилттай сайн суралцахыг хүсье, эрдэмтэн багш нартаа ажлын амжилт хүсье” гэлээ.