МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2019.09.10
Гадаад харилцаа

Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хүүхэд хамгааллын чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филиф, Ийвэрт нар үзгэллээ. Энэ хүрээнд боловсролын салбарт хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах юм. 

Тодруулбал, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие мах бодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрүүлэхийн тулд хүүхдийн амьдрах ур чадварыг нэмэгдүүлэх замаар бэрхшээлийг даван туулах, аливаа хүчирхийлэл дарамт, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах ур чадварыг сайжруулах, боловсролын орчинд ажиллаж буй хүний нөөцийг “Хүмүүжлийн эерэг арга”-д сургаж, хүүхэдтэй эерэгээр үр дүнтэй ажиллах чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар оролцогч талууд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм. 

Санамж бичиг байгуулах үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд хүүхэд хамгааллын асуудалд нэлээд анхаарлаа хандуулж байна.

Бид өнгөрөгч гуравдугаар сарын 15-д Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд хэрэглэгч” уриан дор зохион байгуулж, хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулах нөлөөллийн ажлыг хийсэн. Мөн хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох тухай холбогдох байгууллагуудтай санамж бичиг байгуулсан. Олон Улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй гэж үзэж байна. Санамж бичиг бол байгуулаад өнгөрдөг зүйл биш. Тодорхой зорилт дэвшүүлж, хөтөлбөр гарган хамтрагч талууд үүрэг хүлээн харилцан хэрэгжүүлж, хяналтаа тавьдаг” хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ