МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.07.02
Улстөр

Н.Ганибал: Махны бодлогыг хот суурин газрын иргэдийн байр суурь дээр тулгуурлан гаргасан учраас алдаатай байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.


УИХ-ын гишүүн Н.Ганибал Ерөнхий сайдад хандан үг хэллээ. 

"Танд баяр хүргэе. Миний хувьд Би Сүхбаатар аймгаас сонгогдсон. Манай аймгийн хувьд иргэдийн 60 гаруй хувь нь мал бүхий иргэд байдаг. Тэгэхээр ХАА бүтээгдэхүүний үнийг зах зээлийнх нь зарчмаар явуулах зайлшгүй явуулах шаардлагатай гэдгийг та хэллээ. Онцгойлон хэлбэл, хөдөө орон нутагт арьс үнэгүй болж, аргал бүтээдэг тарз болгон ашигладаг боллоо. Үүнийг та анхаараарай. Дархан-Уул аймагт  баригдаж эхэлсэн "Хөнгөн үйлдвэрийн паркийг" яаралтай ашиглалтанд оруулж, арьс ширийг хаядаггүй болгох хэрэгтэй. 

Махны үнийн асуудал байна. Өнгөрсөн жил энэ бодлого алдаатай явсан. Өнөөдөр үйлдвэрлэгч та болох малчид хүн амын 1/3 байгаа. Тэд яг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр үзэл бодол, байр сууриа илэрхийлэх нь муу байдаг. Тэгэхээр хот суурийн газрын иргэдийн байр суурь дээр тулгуурлан шийдвэр гаргахаар бодлого алдаатай гарч байгааг бид мэдэж байгаа. Тиймээс Махны экспорт дээр цогц, зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

Ноос дээр ч мөн адил малчид ноосоо хаана зарахаа мэдэхгүй л байна.  Ноолуур дээр ч  сая Ж.Батсуурь гишүүн хэллээ. Энд төрийн нэрийг барьж ноолуур авч байгаа ААН маань, хууль зөрчиж байна. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд 2000 орчим өрх нэг төгрөг ч аваагүй байна. Тиймээс наадмаас өмнө үүнийг шийдэх хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ