https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Эрчим хүч

Н.Ганибал: Энэ цаг үед тэг зогсолт зөөлөрч өндөржүүлсэн байдалд орж эхэлвэл ачааллаа даах болов уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан билээ. 

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуулаа.

Цар тахал манай тодорхой салбаруудын бодит үнэнийг ил гаргасан ажлууд болж байна. Эрүүл мэнд, эрчим хүчний салбар хоёр бол бүх хүмүүс энэ асуудлыг мэддэг. Хийж байгаа шийдэл хөдлөх бүхэн нь бидний цаг хугацаа, эрсдэлтэй асуудлуудыг гаргаж тавьж тавьсан байдалтай байна.

Авч байгаа арга хэмжээ ард иргэдэд очиж байна. Салбарын хувьд ачааллаа даахгүй байх асуудал үүссэн. Энэ асуудлыг дарж авахын тулд нийгмийн сэтгэл зүйд тодорхой хэд хэдэн журам батална гэдгээр тодорхой ойлголтыг өгсөн. 2021 оны 1-р сарын 1-ээс 7-р сарын 1-нд хэрэглэсэн цахилгаан гэж зарим нэг мэдээллийг гаргаж тавьсан. Салбарынхан үүнээс илүү ачаалал авбал тэг зогсолт болно гэдгийг нийтэд сануулсан. Ид ачааллын үед буюу 19-20 цагийн үед хамгийн их цахилгаан ААН-тай тохиролцоонд орж тодорхой хэмжээнд хязгаарлалт тавьсан гээд боломжуудыг гаргасан. 

Буудал, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй байгаа. Энэ бүхнээс бид асуудлыг даван туулж байна. 1-р сарын 5-аас 15-ны хооронд ид ачааллын үе гэж бид үздэг. Энэ цаг үед тэг зогсолт зөөлөрч өндөржүүлсэн байдалд орж эхэлвэл ачааллаа даах болов уу? 

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулан төлөх асуудал дээр та бүхний дата өнгөрсөн жилийн өрх, байгууллагуудын төлбөр төлсөн мэдээлэлүүд нь мэдээллийн санд нь байгаа юу?

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.

Сошиалаар бол хэрэглээний өсөлт, ЗГ-ын тогтоолтой холбоотой олон мэдээлэл явсан. Сошиалд  бичсэн шиг тийм нөхцөл байдал эрчим хүчний салбарт үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Өнөөдөр арав хонож байна. Ямар нэгэн тасралт саадал эх үүсвэрт гараагүй, цаашдаа гаргахгүйгээр ажиллана. Хамгийн хүндэрэлтэй зүйл нь эх үүсвэрийн нөөцгүйгээр ажиллаж байгаа нь үнэн. Урьд нь эх үүсвэрийн нөөцийг импортын эрчим хүчээр авдаг байсан. Саяын ачааллын өсөлт импортын эрчим хүч дээд цэгтэй хүрсэн, эх үүсвэрийн нөөцгүй байсан болохоос биш таны саяын ярьдаг шиг тийм хүндрэлтэй байдал үүсээгүй. Цаашдаа нөөцтэй болохын тулд шинэ эх үүсвэрийг барих шаардлагатай байгаа. Хэрэглэгчдийн дата мэдээлэл бидэнд хангалттай байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ