https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Малчдын мал, махыг зарж борлуулах схемыг хийж өгөөгүй байж торгож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуулаа.

Махны нийлүүлэлт дээр өнөөдөр хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Малчид мал махаа борлуулах чадамжгүй байна. Дэд бүтэц Улаанбаатарт оруулж ирэх асуудалд өнөөдөр хүртэл чигээ олохгүй явж байна. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. 

Орж ирсэн нөөцийн махан дээр шударга өрсөлдөөний газрыг хянуулах ёстой. Импорт дээрх үнийн хяналт тавиулах ёстой. Харамсалтай нь хорио цээрэнд ороод малчдын мал махыг зарж борлуулах схемыг хийж өгөхгүйгээс, орж ирж байгаад нь торгож байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахдаа төрийн дэмжлэгүүдийг авч байна. Аль нь одоо зах зээлийн зарчмаар явах ёстой вэ?

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор тодорхой хэмжээний тээврийн урсгалыг хориглосон байгаа. Гэхдээ хүнсний тээврийг хориглоогүй. Өглөө бүр бид Улаанбаатар хотын Налайх, Эмээлт талаас орж ирж байгаа махны урсгалыг Мал эмнэлгийн газартай бүртгэлжүүлж мэдээллийг авч ажиллаж байна. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 450-600 тонн мах орж ирж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ