https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.26
Хүний эрх

Н.Ганибал: Чоно борооноор гэдэгчлэн цахим хуралдааныг далимдуулан намын даргадаа долигонох гэж уралдаж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм.  


Уг хуулийн төсөл нилээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Сөрөг хүчний гишүүдээс гадна эрх баригч намын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал

"Цахим хурлын үеэр ямар ямар асуудлыг хэлэлцэх вэ гэдгийг хуульчлах хэрэгтэй л юм байна. Тэгэхгүй бол "чоно борооноор" гэгчээр асуудлууд орж ирж байна. МАН-ныхан дарга даа бэлэг барих гэж өрсөлдөж гүйгээд байна" гэдгийг сануулсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ