МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Ирэх жилүүдэд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг төсвийн төсөөлөлд тусгах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

“Төсвийн төсөөллийн төсөлд статистик тоон мэдээллүүдийг оруулсан байна. Ялангуяа ДНБ-ийн тоо байна. Энэ бол зөвхөн мэдээлэл төдийгүй хэрхэн өсгөх, өсгөснөөр ямар асуудал шийдэгдэх талаар тодорхой мэдээлэл алга байна. 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын шинж чанартай олон төсөл, хөтөлбөрүүд бий. Эдгээр нь ДНБ, төсвийн асуудлуудтай холбогдохгүй байна вэ? 2022, 2023 оны мэдээллүүд дээр ямар байдлаар нэмэгдэх тухай мэдээлэл алга байна.

ХАА-н салбарт ялангуяа махны асуудал дээр тооцоолол гаргасан уу? Цаашид хэрхэх вэ? ажиллах хүчний судалгаа бий юу, Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Махны экспортоос олох орлогыг төсөөлөл тооцоо тусгагдаагүй байна.

Бондуудын үр өгөөжийг тайлагнаж, ямар төсөлд хэдий хэмжээний үр өгөөж болсныг ард иргэд ч харах эрхтэй. Хамгийн үр дүнтэй нь Чингис бонд байсан гэж үздэг. Энэ мэт өнгөрсөн хөрөнгө оруулалтын үр өгөөж хийгээд ирээдүйд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үр дүнг тусгаад явах нь зүйтэй юм.”

ШИНЭ МЭДЭЭ