"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт АН-ын ҮБХ-ны гишүүн Наянтайн Ганибал оролцлоо
"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор АН-ын ҮБХ-ны гишүүн Наянтайн Ганибал оролцлоо.
Н.Ганибал: Хөдөө аж ахуйн салбар өөрөө олон асуудлаас бүрддэг. Үүнл бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, малын эрүүл мэндийн асуудал, бэлчээрийн асуудал, тэжээлийн асуудал гээд олон асуудал байна. Одоо цаг үеийн асуудлууд дотроос хамгийн тулгамдаж байгаа асуудал бол бэлчээрийн асуудал. Мөн түүхий эд үнийн асуудал тулгамдаж байгаа асуудлуудын нэг.
Монгол Улсын бэлчээрийн даацад малын тоо илүүдсэн байгаа. Улсын нийт бэлчээр 113 сая га байдаг. Үүнд малын тоог хонин толгойд шилжүүлж бодоход 74,6 сая толгойд манай бэлчээр тохирно.