2020.10.23
Гадаад харилцаа
Н.Ганибал: Олон улсын боомтууд гэж сүржин нэртэй, даржин боомтууд байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Сүхбаатар аймагт Бичигтийн боомт гэж байдаг. Боомтын нэвтрэх чадвар маш сул. 400 сая жуулчин авах гэж байгаа бол нэвтрэх чадварыг нь сайжруулаад өгнө үү? Шалтгаан нь тэнд дэд бүтэц дэндүү сул байдаг. Интернет сүлжээний асуудал муу болхоор нэг хүний паспортыг уншуулж баталгаажуулахад нэг минут зарцуулдаг. Боомтоор нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулах тусгай журам гаргаад үйлчилгээний ажилчдын соёл боловсон байдал, дэд бүтцийг сайжруулах тал даар яамныхан анхаарч өгнө үү? Олон улсын боомтууд гэж сүржин нэртэй, даржин боомтууд байна.