2020.10.23
Эрүүл мэнд
Н.Ганибал: Журмаар зохицуулагдаж байсан асуудал хуулиар зохицуулагдах болсон нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
"Энэ хууль нь зайлшгүй батлагдах нь чухал хууль гэж үзэж байна. өмнө нь энэ асуудал журмаар зохицуулагдаж байсан. Хэлэлцүүлгийн явцад хуультай бүрэн танилцаж амжаагүй байна. Энэ төсөлд малын болон хэрэглэгдэхүүний төслүүд хамт явж байгаа юу?"
Түүний асуултанд ажлын хэсгээс хариуллаа.