МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хоршооны тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдлаа
2020.10.27
Улстөр

Хоршооны тухай хуулийн ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 09 цаг 16 минутад эхэлж, Хоршооны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгууллаа.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар ажиллахаар боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ