2020.11.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Н.Ганибал: Тулгамдсан асуудлуудаа шийдэж болохоор хууль оруулж ирэх хэрэгтэй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Хууль оруулж ирж байгаа хүмүүс аймгийн ерөнхий архитекторыг зургаан жилээр батална гэж байна. Гэтэл аймгуудын өрсөлдөөн, дөрвөн жилээр сонгогдож байгаа улс төрийн тогтолцоо бүх юмыг эвдсэн зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт тогтсон байдлаар хууль оруулж ирсэн байна. Энэ хууль дээр дагуул хотууд нь хаана байна вэ? Өнөөдөр шаардлагатай тулгамдсан асуудлаа хууль болгон оруулж ирэхээсээ илүүтэй, зөвхөн чиг үүргийг босоо болгож орон нутагт аймаг, сумын эрх мэдлийг бид авна гэнэ. Би ийм хуулийг дэмжихгүй.