МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Хүний эрх

Н.Ганибал: Хөдөөд эзэн, туслах малчдын хооронд хүний эрхийн зөрчил их гарч байна

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуулаа:

Хүний эрхийн комиссын үйл ажиллагаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих ёстой. Тэгэхээр хэрэгжиж байна уу гэдэгт УИХ хяналтаа тавих байх. Харин та бүхний гаргасан бүхий л үйл ажиллагаа зөвлөсний дагуу хэрэгжихгүй бол яах вэ?

Хөдөө орон нутагт мал аж ахуйн салбар дээр эрх нь зөрчигддөг хамгийн чухал асуудал байна. Малчид хоёр хуваагдсан. Нэг нь эзэн малчин, туслах малчин. Энэ хоёрын дунд гэрээ контракт, малчныхаа цалинг өгдөггүй гэх мэт харилцааны асуудлууд их гарч байна. Ийм асуудлууд дээр ямар арга хэмжээ авах вэ?

Түүний асуултанд Хүний Эрхийн Үндэсний Комисст нэр дэвшигчийн төлөөлөл хариуллаа.

ХЭҮК-ийн шаардлага, хяналт шалгалтын дүн үр дүнгээ өгөхгүй бол хамгийн түрүүнд УИХ-д хандана. ХЭҮК-ийн хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Олон улсын байгууллагуудад хандах боломж байдаг.  Орон нутагт эзэн малчин, туслах малчингийн асуудлыг хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Энэ тал дээр бид соён гэгээрүүлж асуудалтай тэмцэнэ.

ШИНЭ МЭДЭЭ