МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Улстөр

Н.Ганибал: Шүүгч шийдвэрлээд гаргасан шийдвэр тогтоол дээрээ үндэслэлээ яагаад дурьдахгүй орхидог вэ?

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуулаа:

Шүүгч нар хэрэг маргааныг шийдвэрлээд гаргасан шүүгчийн шийдвэр тогтоол дээрээ тухайн шийдвэрийг гаргасан үндэслэлээ дурьдахгүй орхидог. Үүн дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Шийдвэртэй үндэслэлээ бичихгүй орхих нь тухайн шүүгчийн ур чадварт эргэлзэх, ашиг сонирхолын зөрчилтэй байгаа юм шиг олон нийтэд харагддаг. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

Түүний асуултанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт хариуллаа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлага тавигддаг. Үндэслэл бүхий байх гэдэг нь тухайн маргааныг шийдвэрлэхэд шаардагдах талуудын маргааны үндэслэлийг няцаалт болгож, заасан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөвөөр үнэлж дүгнэснээр өөрөө бичих үүрэгтэй. Дараа нь маргааныг үнэлж дүгнэсний дараа үүнд тохирох хуулийг нь зөв олж маргааныг шийдэх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ