МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын бүлэг ажиллах хүчний бодлогод нухацтай хандана
2020.12.28
Улстөр

Ардчилсан намын бүлэг ажиллах хүчний бодлогод нухацтай хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.28/ оны сүүлийн хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ажиллах хүчний шилжит хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Өнөөдрийн нөхцөлд ажиллах хүчний асуудал тулгамдаад байгаа. Ардчилсан нам хувийн өмч, чөлөөт зах зээлийг дэмждэгийн хувьд ажиллах хүчний бодлогод нухацтай хандах, монголчууд ажиллаж болох ажлын байранд гаднын ажилчин авахгүй, зөвхөн мэргэжилтэй боловсон хүчин, сургагч багш нарыг ажиллуулдаг байх ёстой.

Мөн дотооддоо ажлын байр бий болгодог үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон тунхагийн шинжтэй заалтуудаа ажил хэрэг болгож, хуульдаа тусгах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөл, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, вакцин оруулж ирэх ажлын явцын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хөдөө орон нутагт өвчилсөн иргэдийг заавал нийслэл рүү зөөвөрлөхгүйгээр аймагт нь эмчлэх боломжийг бүрдүүлэх, С.Одонтуяа, төрийг хүлээлгүй хувийн хэвшил вакцин оруулж ирж болох эсэх, Н.Ганибал, вакцинжуулахдаа мал эмнэлгийн салбарыг бэлэн суурь, дэд бүтэц болгон ашиглавал үр дүнтэй. Д.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн салбар бүх нийтийн дайчилгаа хийхэд бэлэн байх, тус салбарт ажиллаж байсан тангараг өргөсөн ахмадуудаа бүртгэлжүүлж, бэлдэх нь чухал гэв.

УИХ-ын гишүүн Б.Бейсен вирус хувирч байгаа учир вирусний өөрийнх нь хэлбэрийг судалж эмчилгээний тактикаа боловсруулах хэрэгтэй гэх мэтээр асуулт асууж, санал зөвлөгөө хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ