https 208
2021.05.20
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Хуульчдын холбоо хаалттай, улам авлигажсан болоод байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Хуульчдын холбоо бол хуульчдын хураамжаар санхүүждэг.Жилдээ нэг хуульч 100 мянга гаруй төгрөг өгдөг. Энэ холбооны дансанд хэдэн жилийн өмнө 600-700 сая төгрөг байдаг байсан. Одоо тэрбум төгрөг гарсан байх. Одоо хэдэн төгрөг дансанд байна вэ? Сүүлийн үед банканд энэ мөнгөө хадгалж, хүүгээр нь амьдардаг хэдэн хүмүүс байх шиг байна.

Ерөнхийлөгчөө хуйвалдааны онолоор батлаад явдаг. Үүнийг шинэчлэх, нээлттэй зүйл энд орж ирээгүй байна. Энэ холбоо хаалттай, улам авлигажсан болоод байна. Энэ холбоо олон нийтийн байгууллага. Хоёр жил тутам Ерөнхийлөгч нь өөрчлөгдөөд явдаг. Гэтэл энэ хугацааг 4 жил болгожээ. Хуульч, зөвлөх гэсэн албан тушаалтай 2500 гаруй хүн байдаг. Зөвлөгөө өгөх эрх нээлттэй байдаг.

УИХ-ын гишүүн Н.Энхбаяр:

Энэ Хуульчдын холбоог илүү чадвартай холбоо байгаасай гэж хардаг. Харин энэ төслөөр улам дордуулсан байдлаар орж ирсэн учраас дэмихгүй байна. Бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч байна.

ШИНЭ МЭДЭЭ