https 208
2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энхбаяр: Засгийн газар, төв банк бэлэн мөнгө цацсан нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Дэлхий даяар цар тахал дэгдээд 2 жил, манай улс дотооддоо ковид-19 алдаад 1 жил боллоо. Үүнээс үүдэн хөдөлмөр эрхлэхэд хүндрэл үүсэж байна. Эл асуудлыг хамтдаа даван туулах ёстой. Нөгөө талаар Засгийн газар, төв банкууд бэлэн мөнгө их цацсан. Энэ нь инфляци, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа.

Миний уншсан номд Засгийн газар, төв банктайгаа хамтарч цар тахлын хүнд үеийг давна гэж тэмдэглэсэн байсан. Гэхдээ энэ нь алсдаа хор уршиг ихтэй гэсэн байгаа юм. Манай улсад халамжийн бодлого тэлсэн. Үр дүнгээ өгч байгаа харагдана. Гэтэл эргээд ажил хийх хүн үгүй боллоо. Миний сонссоноор архи, дарс үйлдвэрлэдэг компанийн орлого сүүлийн жилд 2 дахин өссөн гэсэн. Халамжийн бодлого нь ходоод руу архи хэлбэрээр ороод байна.

Цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээл, нийгмийн том аюул учирч байгаа юм биш биз дээ? Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх үү? 

Түүний асуултад НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ