https 208
2021.11.18
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Энэ албан тушаалд та бүхэнд сонирхлын зөрчил байна гэж харж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар шалгарсан бөгөөд УИХ-аар томилох асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Их Хурлын гишүүний хувьд нэг нутаг усны хүн байвал сонирхлын зөрчил тавиад өөрөө татгалзан гарах болзошгүй хууль, эрх зүйн асуудал хөндөгдөж байна. Тиймээс нэр дэвшигчдээс Та бүхэн төрсөн аймаг, төрсөн эцэг эхийнхээ төрсөн аймгийг хэлж өгнө үү?

Хоёрдугаарт, миний хувьд 5 нэр дэвшигчээс хоёрыг нь танина. Ц.Давхарбаяр багшаар 26 жилийн өмнө оюутан байхдаа хичээл заалгаж байсан. Багшаас УИХ-ын энэ танхимд таны шавь, хичээл заалгаж байсан хэн хэн гишүүн байна вэ гэдгийг асууя.

Гишүүд хуульд заагдсан сонирхлын зөрчлөөс гадна ёсзүйн асуудал хөндөж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий хүн шүүгчээр ажиллаж байгаа тохиолдолд энэ шүүгч нарыг хянаж байх ёстой байгууллагад байх ёс суртахууны эрхтэй юү үгүй юу гэдгийг хөндөж байна. энэ асуудалд та бүхэн ямар бодолтой байна вэ?

Дөрөвдүгээрт, бид хуульч, эрх зүйч гэдгийг ялгамжтай гэдэг. Хуульч нь нарийн мэргэшсэн, шалгалт өгсөн. Хууль эрх зүй тогтсон улсад lawyer гэж өмгөөлөгчийг хэлдэг. Зөвхөн өмгөөлөгчийг хэлдэг, эрх зүйчдийг хэлдэггүй. Тэр утгаараа эрх зүйчид нь хуульчдаа хянах шалгуурыг бусад улс оронд тавьдаггүй. Өөрөөр хэлбэл хуульч буюу хуульчийн тусгай шалгалт авсан хүнийг хуульч л хянах ёстой гэж үздэг. Нарийн шалгуур гэдэг нь цаанаа углуургатай.

Тиймээс Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарыг гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшсэн, ажиллаж байгаа хүмүүс гээд шүүгч нар дээр гүйцэтгэх ажил хийх эрх бүхий байгууллагууд буюу Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын эрх байдлын хэмжээнд хамаарна. Сахилгын хороо бол гүйцэтгэх ажиллагаа хийх эрхгүй. Гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын арга техникийг ашиглаж хийх байгууллага биш. Тиймээс энэ албан тушаалд та бүхэнд сонирхлын зөрчил байна гэж харж байна уу?

Түүний асуултад нэр дэвшигчид ээлж дараалан хариулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ