2021.06.17
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Төрийн өмчийн компаниудын реформ хийх хуулийг яагаад оруулж ирэхгүй, дараад байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Орж ирсэн бичиг баримтыг харахаар яамдуудын дотроо баталдаг үйл ажиллагааны төлөвлөгөө харагдаад байна. Хөгжлийн хөтөлбөр дотор төрийн өмчийн компаниудад ямар реформ хий вэ? гэдэг зүйл алга. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон таван жилийн бодлогын бичиг баримтад 2021 онд хуулийн батлаад, 2022 онд үүнийгээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Үүн дээр үг өгүүлбэр алга.Цар тахлын үед эдийн засаг хүндэрсэн, ийм цаг үед төр өөрөө мөнгө гаргахгүйгээр хийж болох ямар ажил байна вэ? гэхээр төр бүсээ чангалж цомхон байх, авлигатай тэмцэх ёстой энэ тал дээр ямар ч заалт алга.

Төрийн өмчийн компаниуд дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа. Ялангуяа цар тахлын үед Ковидын хууль, УИХ-ын хяналтаас гарчхаад байгаа. Хууль хаана яваад байна. Х.Нямбаатар сайд хаврын чуулганд оруулна гэж ярьж байсан.Төрийн өмчийн компаниудын реформ хийх хуулийг яагаад оруулж ирэхгүй, дараад байгаа вэ?     

Түүний асуултад  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариуллаа.          

ШИНЭ МЭДЭЭ