2021.07.06
Эдийн засаг, Худалдаа
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.