https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг гаргажээ
2021.11.24
Улстөр

УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг гаргажээ

УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг MEC судалгааны газраас гаргажээ. Энэ үнэлгээгээр УИХ-ын 13 эмэгтэй гишүүдээс эхний тавд Д.Сарангэрэл, П.Анужин, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан нар орсон бол Б.Булгантуяа, Ч.Ундрам нар удаалсан байна. 

Энэ судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс 2021 оны 11 сарын 5-14 ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж утсаар цуглуулсан юм байна.

Энэ парламентэд 13 эмэгтэй гишүүд сонгогдон, ажиллаж байна. Ер нь манай улсад төдийгүй дэлхий нийтэд улс төр дэх эмэгтэй гишүүдийн тоо өсөх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Яагаад гэвэл зарим судлаачид эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болох боломжтой гэж үздэг. Мөн Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Гэхдээ энэхүү үзэгдэл нь ердөө тохиолдол уу эсвэл үнэхээр эмэгтэйчүүд авилгыг бууруулдаг уу гэдэг нь одоогоор судлаачдын дунд маргаантай байна. Ямартай ч зан үйлийн олон судалгаа эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү итгэл даах чадвартай, шударга бөгөөд олон нийтийн сайн сайхны төлөө гэх хандлагатай байдаг гэж тайлбарладаг байна.

ШИНЭ МЭДЭЭ