https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмыг хянах ажлын хэсэг байгуулагдлаа
2021.12.09
Эдийн засаг, Худалдаа

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмыг хянах ажлын хэсэг байгуулагдлаа

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нарын гишүүн /2020.08.20/-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Амартүвшин ажилласан. Тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан юм.

Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалт явуулах, банкны тогтвортой байдлыг хангах, иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлээс сэргийлэх, арилжааны томоохон банк болох “Худалдаа хөгжлийн банк”-ны эцсийн эзэмшигч нь “Хаан банк”-ны хувьцааг худалдаж авсан эсэхийг нягтлах, “Монголбанк” банкны тухай хуульд нийцүүлэн ажиллаж байгаа зэрэгт санал дүгнэлт гаргуулах зорилготой ажлын хэсэг байгуулах саналыг “Эдийн засгийн байнгын хороо”-нд гаргаж, байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут, Т.Доржханд гишүүнээр ажиллахаар болжээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар:

  • 2021.12.31 - Банкны төлбөрийн чадвар, эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ₮100 тэрбум хүртэл нэмэгдүүлэх.
  • 2022.06.30 - Банкны системд нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани, бусад банкнууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдсан байх.
  • 2023.12.31 - Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулах.

Ингэснээр банкны засаглал, эрсдэлийн удирдлага сайжрах ажлууд хийгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ