https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын 30 дугаар Их хурал: “Эдийн засгийн сэргэлтийн бодлого" хэлэлцүүлэг боллоо
2021.12.06
Улстөр

МАН-ын 30 дугаар Их хурал: “Эдийн засгийн сэргэлтийн бодлого" хэлэлцүүлэг боллоо

МАН-ын 30 дугаар Их хурал “Эдийн засгийн сэргэлтийн бодлого" хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, МАН-ын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаяр нар оролцсон бөгөөд эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан удирдан явууллаа.

Тэд Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн зургаан багц асуудлаар хэлэлцлээ. Тэдгээр асуудлууд нь: 

  • Нэг. Боомтын сэргэлт
  • Хоёр. Эрчим хүчний сэргэлт
  • Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт
  • Дөрөвдүгээрт Хот, хөдөөгийн сэргэлт
  • Тав. Ногоон хөгжлийн сэргэлт
  • Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай /зургаан багц асуудлын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Сангийн сайд Б.Жавхлан "Боомтын шинэчлэлүүд хийгдсэнээр экспортоо нэмэгдүүлэх боломжууд бүрдэнэ. Боомт  нь зөвхөн импорт, экспортын бараа татаж, нийлүүлэх гарц болоод төдийгүй аялал жуулчлалын маш том салбар гэж харж байна" гэлээ.

Мөн эрчим хүчний асуудлын талаар "Эрчим хүчний салбарын 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Энэ байдлыг хийхгүй явсан шалтгаан нь тарифын чөлөөлөлт юм. 20 гаруй жил төрөөс хатуу тариф барьж ирсний үр дүнг бид амсаж байна. Улаанбаатарт бид өнөөдрийн байдлаар эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй болох нөхцөл байдал ирээд байна. Тийм учраас төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгах хэрэгтэй байна" гэлээ.

Аж үйлдвэрийн салбарын талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Санхүүжилтийн тогтолцоо хэрэгтэй. Нэгдүгээрт төр нь аж үйлдвэрийн паркууд байгуулах хэрэгтэй. Дэд бүтцийг нь татаад,  магадгүй төр таван жил тууштай хөрөнгө оруулалт хийж байна гэдгээ харуулах ёстой. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулах гэж байгаа компаниудад 5-10 жил эргэн төлөлтөндөө санаа зовохгүйгээр айхгүйгээр хөнгөлөлттэй санхүүжилт олгож өгөх ёстой. Тэгж байж бид аж үйлдвэржсэн орон болно" гэлээ.

Хот, хөдөөгийн сэргэлт сэдвээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хил гааль хаагдаад, нарийн ногоо байхгүй гэж сая  баахан бухимдлаа. Гэтэл орон нутгийг хөгжүүлснээр, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. " гэв.

ШИНЭ МЭДЭЭ