2021.10.19
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа:Эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн үүрэл оролцоо ямар байх вэ?
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Ядуурлын төвшинг хоёр, хоёр жилээр гаргадаг. 2016-2018 онд 10 хувиар ядуурал өссөн байсан. 2018-2020 оны дүн 2021 оны 6-р сард гарах ёстой. Энэ дүн гарсан уу? Үүнийг бууруулахад ямар арга хэмжээ авсан талаар төсөв дээр тооцоолол байгаа юу?
Үйлдвэрлэлийн нийлүүлэлт гацаж байгаа учраас инфляц өсөх төлөвтэй байна. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалтын зардалд тусгасан уу? Салбар, яамд харьцангуй байгаа. Цэвэрлэгээ үйлчилгээ, бичиг цаас, орчуулгын зардал. Дүүрэг, Нийслэл, Аймагт аж ахуйн ажлууд их байдаг. Энд энэ бодлогыг баримтлах уу?
Ирэх онд улсын төсөв гол үүрэг гүйцэтгэх юм байна гэж харлаа. Энэ зөв үү? 4.4 их наяд орчим төгрөгөөр өрийн хэмжээг нэмж байж эдийн засгийн өсөлт 0.4 хувиар арай илүү болох юм байна. Ирэх жил хувийн хэвшлийн оролцоо эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
10 ихнаядын хөтөлбөр хэр нөлөө үзүүлж байна вэ? Хувийн хэвшлийн оролцоог өөр өөр хэрхэн харж байгаа вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.