МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Зам, Тээвэр

Х.Булгантуяа: Төслийн багаа ном журмын дагуу байгуулж чадахгүй байна

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Төслийн багийн тухай асуултыг асуумаар байна. Олон улсын байгууллагаас бид нарт санхүүжилт гаргахад бэлэн байна. Тэгэхдээ та бүхнийг төслийн багаа журмын дагуу байгуулах ёстой гэсэн ч одоог хүртэл байгуулж чадахгүй байна. Төслийн багаа байгуулж чадахгүй учраас санхүүжилтийг гаргах хэцүү байна гэдэг. 

Ажлын хэсгээс асууж байна. Хэдэн хувийн гүйцэтгэл өгч, хэдэн хувийн гүйцэтгэлийн санхүүжилт гарчихсан байгаа вэ? Европын сэргээн босголт хөгжлийн банк биднээс шаардлага тавьж байгаа. Багийн шаардлага буюу байгаль орчин хяналтын ажилтантай байх гэх мэт шаардлага тавьдаг. Тийм хүмүүс нт Монгол Улсад олдохгүй байна уу? 

Зарим яамд тийм төслийн багаа өмнөх төсөл нь дуусах гэж байгаа хүмүүст хандаж  үргэлжлүүлэн төсөлдөө авдаг. Ингэж яваагүй учраас санхүүжилт нь зогсож Сангийн сайд нэг, хоёр удаа бичиг явуулж санхүүжилт гаргуулсан. Олон Улсын байгууллагыг нэг сайд нь гуйж санхүүжилтийг гаргах биш журмын дагуу багийг байгуулан, гүйцэтгэлээ хүргүүлэн санхүүжилтээ гаргуулаад явж болдоггүй юм уу?

Гүйцэтгэгч компани нь дунд нь хохирч байна. Ингэхээр олон улсын байгууллагууд гомдолтой байгаа. Бид ч гэсэн байгаль орчны ажилтан авахгүй юм. Бид нар энэ санхүүжилтийг босгохын тулд тэр хүн их чухал байдаг. Дараа дараагийн санхүүжилт ч гэсэн гацахаар байна. 

Түүний асуултад төслийн зөвлөх Очирбат хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ