https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Улстөр

Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төрийн албыг данхар болгож, төсвийг нэмэгдүүлж байна

ТББХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хоёр яам 41 агентлаг байгуулагдах гэж 41,6 тэрбум төгрөгийн төсөвтэй болно гэсэн. ЦХХХ-ны яам байгуулагдаад мөн И-Монгол академи байгуулагдана. Ахиад үүнийг дагаж академи байгуулах хэрэг байгаа юу? 

Энэ жил тэрбум мод тарих хөдөлгөөн эхлэнгүүт Ойн судалгаа хөгжлийн агентлаг гээд ахиж 12,5 тэрбум төгрөгөөр орж ирнэ. Энэ жил бид усны агентлагтай болсон. Нэг асуудал ярихаар асуудал хариуцсан агентлаг байгуулагдаад жил бүрийн төсөв нь нэмэгдэж орж ирнэ. Ийм шаардлага байна уу? Ойн хортон шавьжтай тэмцэхэд 2 тэрбум төгрөг. 

Энэ жил анх удаа цөлжилтөд төсөв тусгасан. Гол асуудалтай тэмцэхэд төсөв санхүү өгөхгүй байж төрийн бүтэц байгуулаад асуудал буурна гэсэн бодлого зөв үү? Зарим тохиолдол томоохон реформ дагаж яам агентлаг байгуулагдахыг үгүйсгэхгүй. 

Боловсролын багц хууль хамгийн их хүлээлттэй байгаа хууль. Энэ салбарын реформыг дагаж дээрээс нь доош нь хэрэгжүүлэхэд энэ газар хэрэгтэй байна гэж сайд хэлсэн. Үнэхээр үр дүн гарахаар байвал үзэх хэрэгтэй. Харин энэ ойн судалгаа хөгжлийн агентлаг гэж ямар ажлын хүрээнд, ямар шинэчлэлийн хүрээнд ийм агентлаг байгуулагдах гэж байгаа вэ? 

Бид төрийн албыг цомхон болгоно, цахимжуулна гэж байгаа. Улам л данхар том бүтэцтэй болоод байна. Энэ цаг үе хэцүү байгаа үед энэ агентлаг газрууд хэрэг байгаа юм уу? ЭЗХЯ бол байгуулагдах нь зөв. Бидний хүсэж байгаа яамыг бий болгохын тулд зөв төлөвлөлт хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ