2021.10.22

Б.Энхбаяр: Зарим ТББ-ууд улсын төсвийг шууд захиран зарцуулдаг байдлыг хязгаарлах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

МАН 65 суудалтай манлайлал үзүүлж энэ шинэчлэлийг хийсэн.УИХ-ын гишүүдийн тангаргийн үгэнд ашиг сонирхолын зөрчлөөс ангид байна гэсэн 5 үг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэмэгдэж орсон. Энэ тангаргаасаа няцвал УИХ-ын гишүүнээсээ огцрох буюу хуулийн хариуцлага хүлээнэ гэж жилийн өмнө тангараг өргөсөн. Миний хувьд өнгөрсөн оны долдугаар сард тангараг өргөөд энэ зүйлийг хэлж байсан. Үүний маргааш нь УИХ-ын хуульд өөрчлөлт ороод гишүүд ТББ-ын үйл ажиллагааг хавсарч хийдэг болсон. Энэ  яагаад ашиг сонирхолын зөрчил болдог вэ гэхээр зарим ТББ улсын төсвийг захиран зарцуулдаг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Иймд үүнийг хязгаарлах шаардлага байгаа.Манай 76 дотор ТББ хавсарч байгаа 300 гаруй бий. Хууль санаачлагч ТББ-ын ажлын УИХ-ын гишүүн хавсарч хийхийг хориглосон санал гаргавал хүлээж авах боломжтой юу?

  Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хари

ШИНЭ МЭДЭЭ