https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна
2021.10.25
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын Тамгын газрын зарим нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нартай өнөөдөр уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ, өнгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэр Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Уг айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан ба уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор УИХ-ын Тамгын газрын зарим чиг үүргийн нэгжийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, хуулийн орчуулга, зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар санал солилцсон юм. Энэ яриаг ажил хэрэг болгохоор ноён А.Михневтэй уулзаж байгаагаа танилцуулав.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуудлуудыг холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлэв. Талууд хамтын ажиллагааны төлөвлөгөө, хүрэх үр болон бусад асуудлаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ