МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн санаачилга "МАНЛАЙЛАЛ-100" магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2021.10.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн санаачилга "МАНЛАЙЛАЛ-100" магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт НАМЗХ-ны 21 аймаг,9 дүүрэг, баг, хорооны салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 100 залуу тэтгэлэгт шалгарч, өнөөдрөөс танхимын хичээл нь эхэлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр нар болон Рояаль олон улсын их сургуулийн удирдлагууд, эрдмийн зөвлөлийн хамт олон оролцож магистрантуудад баяр хүргэж амжилт хүслээ.

Мөн нээлтийн үйл ажиллагааны зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уригдан оролцож залуучуудын хөгжил, оролцоо сэдвээр уулзаж, ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ