2021.11.02
Хууль, эрх зүй
Б.Энхбаяр: ҮХЦ-ийн гишүүд шийдвэр гаргахдаа Үндсэн хуулиа дагах шаардлагатай
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,11,02/-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Шүүхийн шинэчлэл бол 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Өнөөдөр 10 сар гаруй хугацаа өнгөрч байна. Цэц маань хуульдаа үнэнч биш хүнд таалагдах гэж байгаад халтираад байна. Энэ бол өнөөдрийн лавлагаа нотолж байна. ҮХЦ, Шүүхийн хуулийг хэлэлцээд үндсэндээ гурван асуудлаар шууд ҮХ болон хуулиа нэн тодорхой зөрчсөн байна гэсэн факт яригдаж байна.
Нэгдүгээр УИХ-ын шийдвэр буюу ҮХЦ-ийн дунд суудлын шийдвэрийг хүлээж аваагүй УИХ-ын шийдвэрийг хэлэлцээгүй хүчингүй болгосон факт. Хоёрт цэцийн их суудлын заалт эцсийнх байх тухай Үндсэн хуульд заасан байдаг.Гэтэл сая ҮХЦ энэ бол эцсийнх биш гэж оруулжээ. Мөн ҮХЦ ийн олонх биш 5 хүний саналаар шийдвэрээ гаргасан байна. Энэ шийдвэр мөн үү, биш үү гэдэг асуудалд орж байна.
Нөгөө талаар Үндсэн хуулийн манаач нь ингээд хуулиа зөрчөөд хулгай хийгээд байхаар хараад суугаад байх уу? Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн байдлыг УИХ хараад суух уу? Ингэж болохгүй та нар үлгэрлэж ҮХ-аа дагаж мөрдөх хэрэгтэй. Энэ нь Үндсэн хуулийн хямрал уруу оруулж байна. Энэ асуудлаа ҮХЦ өөрөө арилгах боломж байна. Энэ лавлагааг ҮХЦ-ийн бүх гишүүдэд хүргүүлэх хэрэгтэй.