МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын багц хуулийн талаарх цахим хэлэлцүүлэг боллоо
2021.11.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын багц хуулийн талаарх цахим хэлэлцүүлэг боллоо

Боловсролын багц хуулийн талаарх хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд 10 сарын 28,29-ний өдрүүдэд цахимаар оролцлоо. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулсан билээ. 

Хэлэлцүүлгийн үеэр дараах нийтлэг саналуудыг хэлэлцэн шинэ хуулинд оруулах саналаа хүргүүллээ:

СӨБ-ын багш, удирдлагуудаас ирсэн гол санал:
  •  СӨБ-ын төвшинд стандартад суурилсан сургалтын технологийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан оношлох, оношилгоонд тулгуурлан хөгжүүлэх,
  •  Боловсролын салбар дахь эцэг эхийн оролцоо, дэмжлэг, хариуцлагыг хуулинд тодорхой зааж оруулах
  • Тусгай хэрэгцээт шаардлагатай хүүхэд хүлээн авч буй цэцэрлэгт сургалтын орчин болон сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлэх
  •  Туслах багш, цэцэрлэгийн туслах ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг тусгах
  •  Тэтгэвэрт гарах насыг тухайн албан хаагчтай санал тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэдэг болгох
  • СӨБ-ын сурах бичиг болон дагалдах багшийн ном, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, хүүхдэд зориулсан сургалтын материал бэлтгэн багш нарт хүргэх зохицуулалт хийх,
ЕБС-ын багш, удирдлагуудаас ирсэн гол санал:
  • Тусгай хэрэгцээт боловсролын заалтыг нарийн тусгаж өгөх
  • Сургалтын чанар, хяналтын тогтолцоог шилжүүлж байгаатай холбоотойгоор Боловсролын үйл ажиллагааны талаар хяналт шалгалтыг тогтолцоондоо дагалдах хууль, тогтоомжид зүйл, заалтаар тусган оруулах
  •  Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгохдоо хамт олны саналыг авдаг байх, Томилгоог мэргэжлийн байгууллага томилдог байх
  • Бүх нийтээр 12 жилийн сургалттай болно гэж байгаа нь зохимжгүй байна. 9-р ангиа төгсөөд ажил дээр гарах МСҮТ-д орох эрх хэвээр үлдээх. Сурагчид анги дэвшиж 85%-даа орох идэвх буурч байна.
  •  Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих газрыг хуулинд маш нарийн оруулах
  • Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих барилгын материал сонгох стандартыг хуулинд нарийн тусгаж оруулж өгөх
  •  Зөвлөх, тэргүүлэх багш нар туршлагаа түгээн дэлгэрүүлж ном сурах бичиг, гарын авлага гаргадаг ч хэвлэх, олшруулах, сонголттойгоор авч хэрэглэдэг байхаар сургуулиудын номын санд байршуулдаг чөлөөт зах зээлийг бий болгох боломжийг бүрдүүлэх
  • Эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо үүрэг хариуцлага дээр шинээр бүлэг, зүйл заалтыг нэмэх гэсэн саналуудыг тавилаа.

ШИНЭ МЭДЭЭ