2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Даатгуулагчийн мөнгө төрийн өмч болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Миний хувьд жолооч болоод хоёр удаа осол хийсэн. Нэг нь машины араас орсон. Нөгөөдөх нь машин ирээд мөргөсөн. Үүнээс харахад тээврийн цагдааг хүлээдэг. Ослын акт гаргаад даатгалаасаа мөнгө авахаасаа гадна асуудал үүсгэж байгаа нь давхар шийтгэгддэг. Энэ асуудлаас болж төвөгшөөж байна. Энд ямар тооцоо судалгаа хийсэн бэ? 

Жолооч нар цагдаад давхар шийтгүүлэхээс айгаад хохирол барагдуулах зүйлд саад болдог бол яах вэ? Даатгуулагчийн мөнгийг даатгуулагчид гэдэг үг сайхан сонсогдоно. Өнгөрсөн хар зуун жилийн түүх байгаа. Газрыг тариаланчид өгнө гэсэн үгнээс болж сүйрсэн түүх байгаа. Төрийн өмч гэдэгт юуг хамааруулах вэ? Төрийн өмч гэж юу вэ? Төр зохицуулагч, өмчлөгч байдлаар оролцдог. Төрийн өмчийн этгээдийн хуулийг эхлээд батлах ёстой. 

Төр юунд оролцох вэ? гэдгээ гаргах хэрэгтэй. Төрийн мэдэлд хуримын ордон, эмийн сан гэх мэт байна. Энэ төр оролцох асуудал мөн үү? 

Түүний  асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ