2021.11.16
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Шүүгчийн шалгалтын дүнг Шүүхийн тамгын газрын хоёр IT ажилтан засаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаарШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг сонслоо.

УИХ-ын гишүүний Б.Энхбаяр:

Бид он гараад буюу 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жил болно.1992оны нэгдүгээр сарын 19-нд батлагдсан шинэ үндсэн хуулиар Үндсэн хуульд нэр нь дурдагдсан байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл. Өөрөөр хэлбэл энэ бол Үндсэн хуулийн байгууллага.Гэхдээ ердийн хууль тогтоомжоор Шүүхийн ерөнхий зөвлөлөө бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд дөрөв дэх хувилбараа бид Шинэ үндсэн хуулиар бүтээж байгаа.өмнө нь туршиж үзээд, бүтэлгүйтсэн гурван хувилбар байгаа.

Нэгдүгээрт, ШЕЗ-ийг Хууль зүйн яамны бүтцэд ажиллуулж үзсэн.Хууль зүйн сайд ШЕЗ-ийн даргын ажлыг хавсаргаж гүйцэтгэж байсан.Энэ нь бүтэлгүй гэдэг нь нотлогдсон. Шүүгч нарын хэн нь шүүгч болох, болохгүйг сайд нь мэддэг, сүүлдээ хэрэг маргаан уруу ордог даам гарч эхэлсэн байдаг, сүүлдээ би бол "хууль" гэдэг хүртлээ данхайсан. Ингээд болохгүй юм байна гээд

Шүүхэд өөрт нь өгсөн. Дээд шүүхийн харъяанд хэсэг өгсөн, бүтэлгүйтсэн. Дээд Шүүхийн хүмүүсийн ойрын хүмүүс шүүгчээр томилогдож, цус ойртсон. Энэ нь одоогийн хонгилын гэгдэх зүйлд нэр нь дурдагдаад байгаа хүмүүс энэ үед томилогдсон байдаг.

Гуравдугаарт, бие даасан байлгая гээд тусд байлгасан. Энэ нь Шүүхийн системтэй зөрчилдөж эхэлсэн. ШЕЗ өөрөө Шүүхийн байгууллагын хүмүүсээ базах гэдэг хандлага гаргаж хэрэг маргаанд оролцох гэдэг болсон. Энэ нь хонгилын нэг салаа мөчир, нэг гар хөл болж байгаа дүр зураг харагдсан.

Мөн Шүүхийн тамгын газар уруу нөлөөлж байгаа мэдээлэл их ирсэн. ШЕЗ-ийн IT мэргэжилтнээр дамжуулан Шүүхийн шалгалт аваад, дүнд засвар хийдэг болсон гэсэн мэдээлэл сонсогдоод байгаа. Эндээс томилогдоод очиж байгаа хүмүүс энэ асуудлаас ажлаа эхэлж хийгээрэй. Бид Шүүхийн шинэ хуулийг хуульчлахдаа хэрэг маргааныг хувиарлахад хүний хамааралтайгаар биш ШЕЗ мэдэхээр оруулж өгсөн.

Цаашдаа боловсон хүчин томилох асуудал дээр эрс шинэчлэл хийгээрэй. Та бүхэн "би чадна" гэж өөрсдөө өөрийгөө томилж орж ирсэн. Маш их зориг шаардана. Зам мөр харагддаг. Та бүхэн шүүгчдийн хараат бус байдалд хандах юм бол хэнийг ч ҮХЦ өгөх боломжтой болсон. Сайн шүүгч нараа хамгаалаарай.

Түүний асуултад ШЕЗ-д нэр дэвшиж байгаа хүмүүс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ