2021.11.24
Улстөр
УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг гаргажээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг MEC судалгааны газраас гаргажээ. Энэ үнэлгээгээр УИХ-ын 13 эмэгтэй гишүүдээс эхний тавд Д.Сарангэрэл, П.Анужин, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан нар орсон бол Б.Булгантуяа, Ч.Ундрам нар удаалсан байна.
Энэ судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс 2021 оны 11 сарын 5-14 ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж утсаар цуглуулсан юм байна.
Энэ парламентэд 13 эмэгтэй гишүүд сонгогдон, ажиллаж байна. Ер нь манай улсад төдийгүй дэлхий нийтэд улс төр дэх эмэгтэй гишүүдийн тоо өсөх ёстой гэсэн байр суурьтай байдаг.