МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.10
Эрчим хүч

Х.Булгантуяа: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг жишиг төсөл болгох боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг сайтдаа нээлттэй байршуулж болдоггүй юм уу?

Томоохон төслүүдтэй холбоотой нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох журам манай Засгийн газарт байна уу?

Сүүлийн 20 жилийн хугацаанд баруун аймгуудын эрчим хүчний татаасанд нийт хэчнээн төгрөг өгч байсан бэ?

Энэ төслийг зөв зохистой удирдаад явбал стратегийн ач холбогдол өндөр бүхий төслүүдэд жишиг тогтоох давуу талтай юм.

Аймаг орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг тооцсон уу? Эерэг үр дүн гарна гэсэн судалгаа бий юу ?

Төслийн санхүүжилт хаанаас гарах вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ