МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Захирлуудын ажилчиддаа олгодог халамжийн асуудал төрийн байгууллагыг чанаргүй болгодог

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Яамдын ажил үүргийн хуваарилалтыг хэрхэн зохион байгуулсны үндсэн дээр орон тоог цомхотгохоор зохицуулсан бэ?

Урьд өмнө төрийн өмчийн хороонд ажиллаж байх үед Төрийн өмчит хуулийн этгээдийн захирлуудад нэлээн том урамшуулал өгдөг байсан. Өөрөөр хэлбэл тухайн захирал төрийн өмчийг хувьдаа завшихгүй байх, ашигтай ажиллуулах ёстой гэж их хэмжээний урамшууллын мөнгө өгдөг байсан. Энэ мөнгийг өгч байгаа хэвээрээ юу? Үүнийг хэрхэн, ямар хэмжээнд хянах вэ?

Мөн нэг захирал нөгөө захирлаасаа мундаг, сайн болохын тулд халамжын асуудлууд ярьж ирдэг. Ажилчидаа дэмжих сургалт зохион байгуулдаг, орон байрны дэмжлэг үзүүлдэг, баяр ёслолоор их хэмжээний шагнал урамшуулал олгодог гэх мэт төсвийн асуудлууд энэ хуулинд харагдахгүй байна. Энэ асуудлыг хамгийн гол асуудал гэж бодож байна. Үүнээс болж тэр олон халамж, дэмжлэгэд шуурсан хэсэг хүмүүс бий болж, хамаатан садны хүмүүсээ татаж чадваргүй хүмүүсээр тухайн байгууллага бүрэлдэж, чанаргүй болдог. Энэ бол төрийн байгууллага дампуурч, төр хүчгүй болж байгаа гол шалтгаан. Тиймээс энэ асуудал хэмнэлтийн болон бусад хуулиудад хэрхэн тусгагдсан бэ?

Төсвийн тодотголын хүрээнд төрийн өмчийн машинуудыг цомхотгож байгаа. Цомхотгох гэж байгаа машинуудыг тонох асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр тал дээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд ямар боломж, бололцоо энэ хуульд орж ирэх вэ?

Түүний асуултад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ