МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.30
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Бат-Эрдэнэ: Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгаас жил бүр иргэдэд олгох талаар хуулийн төсөлд туссан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар   “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нараас санал орж ирж байгаа. Нэг санал дээр тогтож байгаа. Эрдэнэс Тавантолгой компаниас иргэд ногдол ашиг хүртэх байсан энэ мөнгийг төмөр зам руу оруулсан. Энэ мөнгийг иргэдэд өгөх зүйл оруулаач ээ гэж байгаа. Энэ төсөлд энэ талаар оруулсан. ЭТТ компани нийт ашгийн 10 аас доошгүй хувийг жил бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ олгоё, дээр нь 2012 оны 4 сараас хойш төрсөн иргэддээ ногдол ашиг өгье гэж байгаа.

Ц.Даваасүрэн гишүүн Хөрөнгийн биржид бүртгэлтэй гэж байгаа. Бүртгэлгүй байгаа. Ийм учраас бүртгэлжүүлээд, нээлттэй компани болгоё гэсэн саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгон өгөх юм. Үүнтэй холбоотой асуудлыг тусгана, Ерөнхий сайд тодорхой асуудлыг УИХ-д оруулж ирж танилцуулна. Засаад явах боломжтой. Ард иргэддээ баялгаасаа хүртэх боломж олгож байгаа УИХ-ын тогтоолын төсөл. Иймд гишүүдийн ярьж байгаа зүйлтэй утга, агуулга нэг.

ШИНЭ МЭДЭЭ