Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө
2022.04.22
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө

Уур амьсгалын өөрчлөлт аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 1 градусаар нэмэгдээд байна. Дэлхийн дулаарлын хагас градус бүрийг (түүнээс ч бага) чухалчилж авч үздэг.

Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн Мэргэжилтнүүдийн үнэлгээний байгууллагын 2018 оны 10-р сарын ерөнхий тайланд тусгагдсанаар уур амьсгалын энэхүү хямралыг чухалчлан авч үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Хүн төрөлхтөн дэлхийн сүйрэл гамшигт өртөхгүй байхын тулд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 1.5 хэм ба түүнээс илүү хэтрүүлэхгүй байх хэрэгтэй хэмээн ДДЗГХМ (IPCC) анхааруулж байна. Дэлхийн дулаарал нь хүний нөлөөнөөс үүдэлтэй гэдэгт ихэнх судлаачид санал нэгддэг.

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ тухайлбал чулуулаг, хатуу түлш болох нүүрс, нүүрсхүчлийн давхар ислийг нэмэгдүүлсэн хий нь дэлхий дулаарлын үндсэн шалтгаан болоод байна. Хөдөө аж ахуйд зориулан газар чөлөөлөх, мал аж ахуй эрхлэлт зэргээс дэлхийн агаарын дундаж температур мөн өсч байдаг.

Дэлхий ертөнц мөхөхөд хүний эрх ч мөхнө. Тиймээс ядаж өөрийнхөө эрхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуугарцгаая.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэг бол ирээдүй хойчийн эрх, хүний эрхийн төлөөх үйлдэл юм.

ШИНЭ МЭДЭЭ