Арьс үндсээр алагчлахын эсрэг "сургагч багш" бэлтгэх сургалт боллоо
2023.09.18
Хүний эрх

Арьс үндсээр алагчлахын эсрэг "сургагч багш" бэлтгэх сургалт боллоо

Монголын Эмнести Интернэшнлээс “Арьс үндсээр алагчлахын эсрэг сургагч багш” бэлтгэх сургалтыг 2023 оны 09 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уг сургалтаар арьс үндсээр алагчлахын эсрэг цогц мэдлэг ойлголт, хүний эрхийн заах арга зүйг зэргийг онолын болон интерактив хосолсон аргаар орлоо.

Манай сургалтад хамрагдсан сургагч багш, идэвхтнүүд нь арьс үндсээр алаглахын эсрэг өөрсдийн олж авсан мэдлэг мэдээллээ олон нийт болон зорилтот бүлэгт 2023 оны 10 сарын 15 хүртэл сургалт орж, дадлага хамгаалснаар албан ёсны сургагч багш болох юм.

Арьс үндсээр алагчлах үзэл нь эрх мэдлийн тэгш бус харилцааны үр дүнд хүний эрхийг зөрчиж, эрхээ эдлэхэд саад учруулдаг өргөн хүрээний ойлголт юм.
Алагчлалгүй, эрх тэгш дэлхий ертөнцийг бий болгоход хүний эрхийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг.

ШИНЭ МЭДЭЭ