"Ярьдаг футболк" өдөрлөгт оролцоорой
2022.05.12
Хүний эрх

"Ярьдаг футболк" өдөрлөгт оролцоорой

Монголын Эмнести Интернэшнлээс жил бүр олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд өөрийнхөө үзэл бодлыг бүтээлчээр илэрхийлэх боломж олгох зорилгоор "Ярьдаг футболк" өдөрлөг, футболк бүтээх уралдааныг зарлаж байна.

Та өөрийн илэрхийлэхийг хүсдэг санаа, үзэл бодлоо футболк дээрээ урлаж, супер шагналтай уралдаанд оролцох боломжтой. Сургууль, анги, байгууллагынхаа хамт олныг уриалж хамтдаа оролцоод илүү том шагналын эзэн болж, гэр бүл, анги хамт олноороо мартагдашгүй дурсамж үлдээгээрэй. Тэмцээнд оролцохыг хүссэн иргэд хувь хүн болон байгууллага, анги хамт олон гэсэн 2 төрлөөр оролцох юм. Ялагчийг 2022 оны тавдугаар сарын 29-ний өдөр шалгаруулна.

Энэ жилийн өдөрлөгөөр:
  •  Хамгийн том футболктой парад
  •  Урлагийн үзүүлбэр
  •  Загварын шоу
  •  Скэйтбоард үзүүлбэр
  • Хүний эрхийн мэдлэг олгох тоглоом зэрэг сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна.

Уралдаанд бүртгүүлэхийг хүсвэл тавдугаар сарын 27-ноос өмнө tergel.batnyam@amnesty.mn хаягаар мэдээллээ илгээх боломжтой. холбогдож

ШИНЭ МЭДЭЭ