УИХ-ын гишүүдтэй Эмнести Интернэшнл хамтран ажиллана
2022.05.16
Хүний эрх

УИХ-ын гишүүдтэй Эмнести Интернэшнл хамтран ажиллана

Дэлхийн 150 улсад үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн Эмнести Интернэшнлийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарын хүний эрхийн мэргэжилтнүүдийг Улсын Их хурлын гишүүн Ж. Батсуурь, Н. Ганибал, О.Цогтгэрэл нарын хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эмнести Интернэшнлийн хамт олон хүний эрхийн боловсрол мэдээллийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл, олон улсын тайлангууд танилцуулсан. Хууль тогтоох байгууллагад Ардчилсан намыг төлөөлөн суугаа гишүүдийн хувьд хүний эрхийн төлөө ажиллаж, мэдээллээр хангагдаж байхыг чухал гэж үздэг бөгөөд цаашид мэдээллээ солилцож хамтран ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийлээ байна.

ШИНЭ МЭДЭЭ