МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт-Хангал- Хялганат чиглэлийн авто замын хоёрдугаар багцын ажил 5 сарын 21-нд эхэлнэ
2022.05.18
Зам, Тээвэр

Эрдэнэт-Хангал- Хялганат чиглэлийн авто замын хоёрдугаар багцын ажил 5 сарын 21-нд эхэлнэ

Хоёр дахь багцын 23.6 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Хурдны зам” компани шалгарсан ирэх долоо хоногт ажил нь эхэлнэ. Хоёр дахь багцын төсөвт өртөг нь 13.4 тэрбум төгрөг бөгөөд Хангал сумын төвөөс цааш Хялганатын гүүр хүртэлх хэсэг юм.

Нэгдүгээр багц буюу Эрдэнэт- Хангал чиглэлийн 30 км авто зам болон үйлдвэрийн технологийн зам болох Подъём-1, 2, Сэлэнгэ амралтын "баз" руу явсан 10.4 км хатуу хучилттай авто замын худалдан авах ажиллагааг 2 удаа зарласан боловч компани шалгараагүй байна.

Учир нь замын зураг төсөв хуучин оных. Энэ онд хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эд, шатахууны үнэ өссөнтэй холбоотой зам, барилгын ажилд төдийлөн гүйцэтгэгч компани орохгүй байгаагаас бүтээн байгуулалтын ажлууд цаг алдаж байгааг иргэддээ мэдээлэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тус замын ажлыг эхлүүлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөс гадна улсын төсөвт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. Энэ төсвөөр Хангал сум, Хялганат тосгоны төв доторх автозамыг асфальтаар хучих юм.

ШИНЭ МЭДЭЭ