СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинхайрхан дүүргийн баг тамирчид "UB CUP-2022" тэмцээний аварга боллоо
2022.05.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинхайрхан дүүргийн баг тамирчид "UB CUP-2022" тэмцээний аварга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Улаанбаатар цом-2022” тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид амжилттай оролцож, цомын эздээр тодорлоо.

Аваргын төлөөх тоглолтод Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн багууд шалгарч торгуулийн цохилтоор нийслэлийн баруун дүүргийн баг аваргаар тодорсон бол Багануур хүрэл медалийг хүртэж тэдний хамт шагналын тавцанд гарлаа. “Улаанбаатар цом-2022” тэмцээний аварга болсон манай баг тамирчид наймдугаар сард Увс аймгийн Улаангом хотноо болох тэмцээнд Үндэсний цомын төлөө тоглохоор боллоо. Мөн шилдэг хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ, шилдэг хамгаалагчаар Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Тэмцээнд амжилт гаргасан баг, тамирчдадаа амжилт баяр хүргэж, амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ