СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит Х хуралдаан болов
2022.12.09
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит Х хуралдаан болов

Хуралдаанаар дүүргийн ЗДТГ 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүдээ дүгнэхээс гадна нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг шинэчлэн тогтоох, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.

Хуралд ИТХ-ын дарга Б.Хуягбааатар, төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, дотоод болон харьяа хэлтэс албадын дарга нар оролцсон юм.

Хуралдаанаар:

  • Орон нутгийн тусгай хамгаалалттай Хүйн голын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай
  • Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар албан даалгаврын биелэлтийг танилцуулах
  • Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай болон бусад асуудлыг хэлэлцэн баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ