НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022.05.19
Зам, Тээвэр

Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км авто замын ажил эхэллээ

Хүчээ нэгтгэсэн
НЗД. Долгорсүрэнгийн Сумъяабазар
НИТХ-ын төлөөлөгч Бяруузанын Пүрэвдагва
УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан
УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн
УИХ-ын гишүүн Bulgantuya Khurelbaatar
НИТХ-ын төлөөлөгч ДЗД Natsag Bayarmunkh Нацаг Баярмөнх
НИТХ-ын төлөөлөгч ОЮУНЗУЛ Үнэнбат

Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж холбогдох албаныхантай газар дээр нь очиж ажиллалаа.

Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.

ШИНЭ МЭДЭЭ