НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аваргууд шалгарлаа
2023.12.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аваргууд шалгарлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж Нийслэлийн ИТХ-ын ивээл дор “Шатар сонирхогчдын 2023 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хагас шигшээ шатыг Хурлын Ажлын алба Нийслэлийн Шатрын холбоотой хамтран хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй буюу нийт 18 шатар сонирхогч шалгарсан юм. Шалгарсан шатарчид болон бусад амжилттай оролцсон сонирхогчдод Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар шагнал гардуулж, амжилт хүслээ.

  • Эмэгтэй 1-р байр: Б.Энхдэлгэр /Баянзүрх дүүрэг/
  • Эрэгтэй 1-р байр: С.Сод-Эрдэнэ /Баянзүрх дүүрэг/
  • Эмэгтэй 2-р байр: Т.Нямлхагва /Сонгинохайрхан дүүрэг/
  • Эрэгтэй 2-р байр: Ч.Батзаяа /Хан-уул дүүрэг/
  • Эмэгтэй 3-р байр: Б.Цэцэгчимэг /Баянзүрх дүүрэг/
  • Эрэгтэй 3-р байр: О.Батмягмар /Баянзүрх дүүрэг/
  • Эмэгтэй 4-р байр: Ц.Болортуяа /Баянгол дүүрэг/
  • Эрэгтэй 4-р байр: Д.Дарамбазар /Сүхбаатар дүүрэг /
  • Эмэгтэй 5-р байр: Б.Батцэнд /Сүхбаатар дүүрэг/
  • Эрэгтэй 5-р байр: Ч.Алтанхуяг /Баянгол дүүрэг/

Тусгай шагналаар  ахмад тамирчин  Ж.Жаргалсайхан /Баянзүрх дүүрэг/, Б.Энхтуяа / Баянгол дүүрэг/ нарыг тус тус шагналаа. Мөн дараах иргэдэд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох “Эрхийн батламж” гардуулан өгөв.

  • М.Энэрэл / Сонгинохайрхан дүүрэг/
  • Г.Ганхүлэг / Баянзүрх дүүрэг/
  • Ж.Жаргалсайхан /Баянзүрх дүүрэг/
  • Д.Энхжаргал /Баянгол дүүрэг/
  • Н.Очирваань /Сонгинохайрхан дүүрэг /
  • Н.Батмөнх /Сонгинохайрхан дүүрэг/
  • Б.Буянмөнх /Баянзүрх дүүрэг /
  • Г.Энхбаяр /Хан-уул дүүрэг/

Батламж авсан иргэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор 2024 оны нэгдүгээр сард болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-д оролцох юм.

ШИНЭ МЭДЭЭ